цахим бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид зурагтын худалдаа унасны улмаас асар
их хохирол амсч байна. Жилийн дотор Panasonic 9,68 $ тэрбумыг, Sony
5,7 $ тэрбумыг тус тус алдсан байна. Байгалийн гамшиг, Европын хямрал ба
иенийн чанга ханш бүгд л үүнд нөлөөлсөн байна.
Японы компаниуд
телевизорын зах зээлээ Хятад, Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч нарт алдаж
байна гэдгийг ч шинжээчид хэлэв. Японы ахуй техник ба цахим
бүтээгдэхүүний Panasonic Corporation гуравдугаар сарын 31-нд төгсгөл
болсон өнгөрсөн санхүүгийн жилд 772,2 тэрбум иенийн (9,68 тэрбум $)цэвэр
зарлага гаргаад 74 тэрбум иенийн (927 $ доллар) ашиг олжээ. Уг
компанийн оршин тогтнож байгаа 77 жилийн түүхэнд хамгийн их гарз болов.
Японы цахим бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид зурагтын худалдаа
унасны улмаас асар их хохирол амсч байна. Жилийн дотор Panasonic 9,68
тэрбум долларыг, Sony 5,7 тэрбумыг тус тус алдсан байна. Байгалийн
гамшиг, Европын хямрал бага иенийн чанга ханш бүгд л энд нөлөөлсөн
байна.
Японы компаниуд телевизорын зах зээлээ Хятад, Өмнөд
Солонгосын үйлдвэрлэгч нарт алдаж байна гэдгийг ч шинжээчид хэлэв. Японы
ахуй техник ба цахим бүтээгдэхүүний Panasonic Corporation гуравдугаар
сарын 31-нд төгсгөл болсон өнгөрсөн санхүүгийн жилд 772,2 тэрбум иенийн
(9,68 тэрбум доллар) цэвэр зарлага гаргаад 74 тэрбум иенийн (927сая
доллар) ашиг олжээ. Уг компанийн оршин тогтнож байгаа 77 жилийн түүхэнд
хамгийн их гарз болов.
Panasonicийн худалдаа жилийн дотор 10
хувиар буюу 8,7 их наяд иенаас (109,6 тэрбум доллар) 7,8 их наяд иен
(97,78 тэрбум доллар) болтол буурсан байв. Энд гадаадын зах зээлийн
худалдаа нь 12 хувиар буюу 3,7 их наяд иен болтол буурчээ.
“2012
оны санхүүгийн жилд бизнес явуулах нөхцөл нь олон учир шалтгааны улмаас
түүний тоонд Японы газар хөдлөлтийн улмаас цахилгааны хангамж буурсан,
Тайландын үерийн улмаас нийлүүлэлтийн график алдарсан, Европын
санхүүгийн хямрал болон иенийн ханш чангарсан зэргээс муудсан байна.
Эдгээр
үр дүнд нь бүтцийн өөрчлөлтийн зардал ба 17 мянган ажлын байр хаагдсан
нь ч бас нөлөөлжээ. Гэсэн ч орон тооны цомхотгол хийгдсэний дараа
Panasonic компанид 350 мянган хүн ажиллаж байна. Ажиллагсадын тоо нь
Samsung-аас гурав дахин их, Son-гаас хоёр дахин их байна.
Panasonic-т
зурагтын үйлдвэрлэл хамгийн их хохиролтой байв. Дуу, видео аппаратуудын
худалдаа өнгөрсөн санхүүгийн жилд 21 хувиар унаж, 1,713 их наяд иен
болтол буурчээ. Салбарын ажиллагааны зардал 67,8 их наяд иен хүрсэн
байна. Өнгөрсөн онд Panasonic хавтгай дэлгэцтэй 17,5 сая телевиз
худалдсан бол энэ жилд худалдаагаа 15,5 сая хүртэл буурна гэсэн
хүлээлттэй байгаа ажээ.
Зурагтын эрэлт буурч байгаа нь уг
компанийн гол ажиллагааг тасалдуулсан хохирол авчирч байна. Компани нь
өргөн форматын дэлгэц, плазмын панелиудын үйлдвэрлэлийг хөгжүүлж байсан
юм. Телевизийн бизнесээ дэмжихийн тулд Panasonic LCD- зурагтын Япон дахь
үйлдвэрээ зарсан ба том дэлгэцтэй загваруудын үйлдвэрлэлийг
өргөжүүлэхээр төлөвлөөд байна.
Японы Sony корпораци асар их
хохиролтой байгаагаа бас зарлав. Тэр газар хөдлөлт ба АНУ, Европын сул
эдийн засагтай холбоотой ажээ.
Жилийн хугацаанд Sony 456,7
тэрбум иен (5,7 тэрбум доллар) авч, 259,6 тэрбум иен буюу 3,26 тэрбум
долларын хохиролтой байв. Худалдааны хэмжээ нь 9,6 хувиар буюу 6,49 их
наяд иен (79,1 тэрбум доллар) хүртэл доошилжээ. Зурагтын худалдаа 30
хувиар буурч, 840 тэрбум иен хүртэл, смартфон ба утасгүй төхөөрөмжийн
худалдаа 13 хувиар буюу 722,3 тэрбум иен хүртэл буурчээ.
Энэ
санхүүгийн жилд гэрэл зургийн аппаратууд, тоглоомын бүтээгдэхүүн ба
смартфоны үйлдвэрлэлээр Sony хохирлоо нөхөн ашигтай байхаар тооцоолжээ.
Sony 30 тэрбум иен (376 сая доллар)-ийн ашиг хүлээж байгаа ба
худалдааныхаа өсөлтийг 14 хувийн төвшинд (7,4 их наяд иен, эсвэл 92
тэрбум доллар) барин 50 тэрбум иенийн ашиг олон худалдааны нийт хэмжээг
8,1 их наяд иен болгох гэнэ.
Гэхдээ цахим бүтээгдэхүүн
үйлдвэрлэгчдийн өөдрөг дүгнэлт хөрөнгө оруулагчдыг тайвшруулсангүй.
Санхүүгийн тайлангаа гаргасны дараа Sony компанийн хувьцааны үнэ
Токиогийн бирж дээр 6,7 хувиар унан 31 жилийн дотор хамгийн доод
үзүүлэлтийг харуулав. Нэгж хувьцаа 1132 иенаар зарагдсан байв. Тус
компанийн хөрөнгийн хэмжээ 1,218 их наяд иен байлаа. Panasonic компанийн
хувьцаа нэг бүр нь 570 иенээр зарагдсан нь 1,55 хувийн уналт байсан ба
хөрөнгийн хэмжээ 1,420 их наяд иен болжээ.
Компаниуд өөрийн
дүгнэлтдээ “хэтэрхий өөдрөг” байж болохгүй гэж SMBC Friend Research
Center төвийн тэргүүлэх эдийн засагч Хироши Сакаи хэлэв. “Японы цахим
барааны үйлдвэрлэгчид хүндхэн жилийн дараа өсөлт гаргахаар чармайж
байна. Гэхдээ тэд өсөлтийг гаргах уу гэдэг нь өөрсдийн хамгийн гол
бизнесээ ямар янзаар зохион байгуулах вэ гэдэгт л учир байгаа. Тэд
хохиролтой салбаруудаа орхин ашигтай дээр нь төвлөрч бизнесийн зохион
байгуулалтаа бүтцээр нь өөрчлөх ёстой” гэж тэр үзэж байна.
Бүтцийн
дан ганц өөрчлөлт явахгүй. Ирээдүйд өсөлт гаргахын тулд компаниуд ер
бусын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Өдгөө би Японоос үүнийг хийж
чадахаар ганц ч компанийг олж харахгүй байна гэж Fukoku Capital
Management-ийн гүйцэтгэх захирал Юуки Сакураи өгүүлэв. “Өөрсдийн шинэлэг
бүтээгдэхүүнээрээ гадаадын өрсөлдөгч нарыг шахаж байсан цаг япон
үйлдвэрлэгч нарт байсан. Гэтэл одоо Өмнөд Солонгос тэргүүлэх цаг ирлээ
гэж бие даасан шинжээч Осаму Катаяма дүгнэв.
Японы өндөр
технологийн корпорациуд Хятад ба Өмнөд Солонгосын зүгээс хүчтэй
өрсөлдөөн гарч байгааг нэг биш удаа хэлж байв. Жишээлбэл, оны эхний
гурван сард Өмнөд Солонгосын LG зурагт үйлдвэрлэгч ажиллагааны ашгаа 217
тэрбум вон болгож, зурагтын үйлдвэрлэлийг 189,007 сая ам.долларын
хэмжээнд хүргэв. Тэдний ашигтай ажиллагаа 2-4,1 хувь болж чаджээ.
Samsung компани мэдээгээ гаргаагүй байна.
“Өмнө нь та найдвартай
зурагт авья гэвэл Sharp, Panasonic эсвэл Sony гэдэг байсан. Одоо бол
өндөр чанар ба хангамжаар Өмнөд Солонгос ба Хятадын үйлдвэрлэгч нар
байдлыг өөрчилж байна” гэж Fitch Ratings компанийн Ази, Номхон далайн
салбарын ахлах захирал Стив Дурос тайлбарлав. “Хөрөнгө оруулагчид
ирээдүй нь бүрхэг компанийн хувьцааг худалдан авахгүй. Sony ч, Panasonic
ч телевизийн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг сэргээж чадахаа харуулсангүй”
хэмээн Chiba-Gin Asset Management-ийн Ешихиро Окумуру хэлснийг Bloomberg
иш татжээ.