Энэхүү дэлхийн сонгодог бүтээлийг УДЭТеатрын тайзнаа хоёр дахь удаагаа тоглох гэж байгаа бөгөөд анх удаа 1979 онд МУлсын төрийн шагналт Ч.Чимэдийн орчуулгаар УГЗ С.Галсанжав найруулан Гамлетийн дүрд МУАЖ Л.Жамсранжав тоглож байсан билээ.
Энэ удаа тоглох “Гамлет” жүжгийг Монголын театрын урлагийн нийт уран бүтээлчдийн дунд нээлттэй тендер зарлан тоглох гэж байгаагаараа онцлогтой болж байгаа юм. У.Шекспирийн жүжигт тоглоно, түүнийг найруулна гэдэг дэлхийн нийт уран бүтээлчдийн хувьд нэр төрийн хэрэг болдог ба энэ том хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх боломжийг бид ийн олгож байна. Учир нь дэлхийн сонгодог бүтээл тэр тусмаа “Гамлет” жүжгийг бүтээнэ гэдэг бол театрын төдийгүй уран бүтээлч хүний нэр хүндийн асар том илэрхийлэл мөн хариуцлага болдог билээ.
Энэхүү “Гамлет” жүжгийн /тендер/ уралдаант шалгаруулалтанд төсөл бичиж багаар оролцох ба багууд УДЭТеатрт мэдэгдэл, материалаа өгч шалгаруулалтанд оролцоно. Шалгарсан төслийн багийн уран бүтээлийг УДЭТеатраас 100 хувь санхүүжүүлж 2012 оны намар У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тайзнаа тоглоно.
Ерөнхий журам:
- 2012 оны 5-р сарын 25-ны дотор УДЭТеатрт багийн төлөөлөл ирж оролцох мэдүүлгээ өгнө.
- 2012 оны 6-р сарын 11-ний дотор УДЭТеатрт материалаа өгнө. /битүүмжилэн/
- 2012 оны 6-р сарын 25-ны дотор шалгаруулалт хийнэ.
УДЭТеатрт авах төслийн материалын бүрдүүлэлт
- Багийн бүрэлдхүүний анкет / нэр, нас, боловсрол, ажил үүрэг, урьд өмнө хийсэн уран бүтээл/
- Тайзны скиз макет
- Хувцасны скиз
- Найруулагчийн төлөвлөгөө
- Маркетингийн төлөвлөгөө төсөв
- Төслийн нийт төсөл