![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/4/5999aaabd93fd424/7ebaab9d47e6d443big.jpg)
Тус тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорчээ.
48 кг: ОУХМ Э.Нарангэрэл /Хангарьд/
51 кг: ОУХМ Д.Отгонцэцэг /Хасу-Мегаватт/, ОУХМ Б.Номин-Эрдэнэ /Хангарьд/
55 кг: ОУХМ С.Бямбацэрэн /Аварга/
59 кг: ОУХМ Т.Мөнхтуяа /Хангарьд/
63 кг: Гавьяат тамирчин С.Батцэцэг /Хилчин/
67 кг: Гавьяат тамирчин О.Насанбурмаа /Хүч/
72 кг: ОУХМ Б.Одончимэг /Алдар/
Тэмцээнд Монголын багийн дасгалжуулагчаар чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар нар ажиллах бол Олон улсын шүүгч Х.Ганболд тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллах юм.
Түүнчлэн МЧБХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж, дэд ерөнхийлөгч О.Баянмөнх, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаатар, БТСГ-ын Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат нарын албаны хүмүүс баг тамирчдын хамт Японыг зорих юм байна. Тэд тавдугаар сарын 19-нд эх орноосоо мордох ажээ.