Өглөгийн хишиг наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Өглөгийн хишиг наадам болно

Увс аймгийн Баруунтуруун суманд тус сумаас төрсөн их хувилгааны санаачилгаар Баядын хошууны цагаан идээний баяр буюу өвлийг өнтэй давж урин зунтай учран золгосны баяр, эрт үеэс уламжлалтай 10 баядын хошуу нутгийн өглөгийн хишиг их наадмыг зуны сарын шинийн 1, 2, 3-нд хийх гэж байна.

Энэ наадам нь 5-н жилд нэг удаа болдог цагаан идээний баяр наадам юм байна. Энэ наадамд ямар нэгэн улс төрийн уур амьсгал орохгүй бөгөөд наадмын зардлыг их хувилгаан өөрийнхөө сан хөмрөгөөс 100 хувь гаргаж ард түмнээ баярлуулж байгаа гэнэ. Наадам 2012 оны тавдугаар сарын 21, 22, 23-ны  өдрүүдэд болох бөгөөд үндэсний 128 бөхийн барилдаан, өсвөрийн чөлөөт бөхийн барилдаан, шатрын тэмцээн, хурдан морьдын уралдаан, үндэсний сурын харваа болон Цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохиогдох ажээ. Мөн “Хатираа” морины уралдаан, “Хос морьтон”, “Жороо” морины уралдаан, “Баядын сайхан хүлэг” шалгаруулах ажиллагаа, мөн “Төлтэй манлай” шалгаруулах ажиллагаа зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд болох юм байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж