Архангай аймгийн “Архангай” телевиз тавдугаар сарын 13-нд нээлтээ хийж, тус аймаг өөрийн гэсэн телевизтэй болсон байна. Нээлтийн ажиллагаанд тус телевизийг үүсгэн байгуулагч “Архангайнхан” клуб болон “Шинэ үе” оюутан залуучуудын нэгдсэн холбооны гишүүд оролцсон байна. Тус телевиз нь өдөр тутамд тогтмол үйл ажиллагаа явуулахаас гадна мэргэшсэн боловсон хүчний бүхэл бүтэн баг ажиллах бөгөөд сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсоноороо бусад орон нутгийн телевизээс давуу талтай юм байна. Тэдний зорилго нь цаашид бүх сумдад төдийгүй улсын хэмжээнд эфирээ хүргэх, бүгдийг шинэ өнцгөөс харж, ард иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэх явдал гэнэ.
Э.САРАА