Баянхонгор аймгийн хэсгийн төлөөлөгчийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Баянхонгор аймгийн хэсгийн төлөөлөгчийг шүүнэ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Б.Гантулга согтуугаар машин жолоодож явах үедээ хүн дайрч амь насыг нь хохироосон. Тэрээр энэ сарын 4-ний 19.00 цагийн үед архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Марк-2” автомашинаар гарцаар зам хөндлөн гарч явсан хүнийг дайрчээ. Тэрээр хэргээ хүлээсэн байна.

Тухайн үед үзлэг шалгалт хийсэн зам тээврийн хэрэг бүртгэгч, шинжээч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлсэн. Хурд 70 км/цагаас дээш байсан гэж дүгнэсэн байна.

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас уг хэргийг шалгаж яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн бөгөөд Баянхонгор аймгийн шүүхэд шүүхэд болсон байна. Хурлын тов хараахан гараагүй байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж