
Харин одоо тус компани Ууртай шувуудын залгамж буюу дараагийн шинэ тоглоом болох "Amazing Alex"-ийг гаргах гэж байгаа аж.
Уг тоглоомын гол баатар нь зохион бүтээх дуртай Alex нэртэй хүү гэнэ. Энэхүү тоглоом нь боловсролын чиглэлийн тоглоом ба аль ч насны хүн тоглох боломжтой аж. Rovio энэхүү тоглоомоо энэ зундаа багтаан гаргахаар төлөвлөөд байна.
Alex Ууртай шувуудын амжилтыг эвдэж чадах болов уу?
Т.МӨНХТҮВШИН