МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгтэй холбогдуулан АТГ-аас өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр сэтгүүлчдийн зүгээс Н.Энхбаярын хэрэгт Ерөнхий сайд, мөн УИХ-ын гишүүд, ИТХ-ын дарга нар холбогдсон эсэх талаар тодруулахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Наранбаатар “Ерөнхий сайд уг хэрэгт шалгагдаагүй. НИТХ-ын дарга Т.Билэгтийн хувьд сэжигтнээр татагдаад явж байгаа. Сэжигтнээр татсанаас хойш гадаадад гараад явсан. Одоо болтол ирээгүй байгаа. Тиймээс хэргийг нь тусгаарлан шалгаж байгаа. УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Ц.Батбаяр нарыг эхлээд сэжигтнээр, улмаар яллагдагчаар татсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэргийн тусгаарласан. Тусгаарлана гэдэг нь энэ хэргийг хааж байгаа хэрэг биш, тусад нь шалгаад хуулийн хүрээнд шийдвэрлэнэ” гэх хариулт өгсөн юм.
Т.МАША