Jessica Alba дахин хүүхэдтэй болно

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Jessica Alba дахин хүүхэдтэй болно

Холливуудын үзэсгэлэнт бүсгүй Jessica Alba дахин хүүхэдтэй болохыг хүсч байна. Тэрбээр олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөддөг гэнэ. Jessica Alba саяхны нэгэн ярилцлагадаа “Cash бид  хоёр дахин хүүхэдтэй болохыг хүсч байгаа, үрчилж авсан ч болно шүү дээ. Би өөрөө айлын том охин. Гэтэл миний дүү аль хэдийн хоёр хүүхэдтэй болсон. Тиймээс би хурдан хүүхэдтэй болохыг хүсч байна. Cash бид хоёр гурав юм уу дөрвөн хүүхэдтэй болохыг хүсдэг. Охиноо дүүтэй болгомоор байна” хэмээн хэлжээ.
Хосууд ойрын хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөөд байгаа бөгөөд Jessica хөл хүнд болох юм уу эсвэл хүүхэд үрчилж авах тухай ярилцаж байгаа гэнэ. Jessica Cash хоёр 2008 оны тавдугаар сард гэрлэж нэг охинтой болсон. Тэдний охин Honor Marie одоо хоёр настай юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж