Уулчид Цагаан дэглий ууланд авирна

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Уулчид Цагаан дэглий ууланд авирна

Увс аймгийн Хархираа түргэний уулын ноён оргил Цагаан дэглий ууланд авирахаар Монголын шилдэг гэсэн уулчид замдаа гарах гэж байна. Далайн төвшнөөс дээш 3965 метрийн өндөрт орших, мөнх цаст энэ ноён оргилд 10 гаруй жил хүн хөл тавиагүй, эгц босоо, техникийн авиралт ихтэй, уулчдаас өндөр ур чадвар шаарддаг тул чансаа өндөр, цөөн тооны уулчид авирах гэнэ. Хамгийн сүүлд 1997 онд уулчдын баг ноён оргилд амжилттай гарснаас хойш удаа дараагийн авиралт бүтэлгүйтэж байжээ.

Цагаан дэглий ууланд авирах багт Монгол Улсын Гавьяат тамирчин, “Эверестийн баатар” гэгдэх Г.Өсөхбаяр, “Mongolia Expeditions” компанийн захирал С.Алдархишиг болон Баян-Өлгий аймгийн уулчдын холбооны цөөн тооны уулчид багтсан байна. Уулчдаас техник, ур чадвар ихээр шаарддаг тул ийнхүү цомхон бүтэцтэй зорихоор шийдсэн гэнэ. Тэд тавдугаар сарын 17-нд нийслэлээс хөдөлж, 24-нд ирэх бөгөөд үндсэн авиралт гурав хоног үргэлжлэх юм байна. Тэд уулчдын тэр бүр зориглож авирдаггүй Цагаан дэглий ууланд авиралтын зам тавих, тэрхүү замыг баталгаажуулах, ингэснээр Алтан таван богд хайрхнаар хэмжигддэг ууланд авиралтын аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх зорилго тээжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж