Монголын театр, киноны урлагт авьяас чадвар, дүр төрх, царай зүсээрээ
хэн хэнээсээ дутахааргүй олон шижигнэсэн залуус бий. Драмын дөрөв
гэгддэг Амгаа, Эби, Паараа, Боогий буюу жүжигчин Ц.Амгаланбаяр,
Г.Эрдэнэбилэг, Н.Наранбаатар, С.Болд-Эрдэнэ нарын драмын театрын гол
дүрд ээлж дараалан эзэн сууж буй эдгээр залуус дур булаам эрчүүдийн
жагсаалтыг тэргүүлэх бол “Бодлын хулгайч”, “Боолын гэрээ” киног
өвөрмөц дүр төрх, дуу хоолойгоороо чимсэн жүжигчин Б.Амарсайхан тэднээс дутахгүй
дээгүүр бичигдэх биз ээ.
Драмын урлагийн сайхан залуусын тоо мэдээж цааш үргэлжилнэ. Хүчтэй
өрсөлдөгчдийн тоонд “Боолын гэрээ”-нээс “Богд хаан”-ы үед хүртэл амьдарч
үзсэн жүжигчин Ц.Цэрэнболд, “Тусгай салаа” киногоор урлагт хөл тавьсан
А.Баттөр, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Н.Мягмар, “Мөрөөдлийн
театр”-ын жүжигчин Ш.Эрхэмбаяр нарыг санал болгож байна.
Бүсгүйчүүд ээ, Yellow news-ийн санал асуулгад оролцож, саналаа өгөөд үзээрэй. Жинхэнэ жентельмэн залууг тодруулах гээд үзье.