Эрчим хүчний салбарын тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарын тухай хэлэлцэнэ

Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас зохион байгуулж буй “Монголын эрчим хүч-2012: Тогтвортой эрчим хүч-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалт өнөөдөр нээлтээ хийнэ. Чуулга хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Азийн хөгжлийн банк, Германы Техник хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, “Жайка”, “Койка”, Европын сэргээн босголтын банк болон MCS интернэйшнл, “Нью Ком” групп зэрэг гадаад дотоодын 90 гаруй төрийн болон төрийн бус компанийн төлөөлөл оролцох гэнэ. Энэ үеэр эрчим хүчний салбар дахь эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, гадаадын орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар асуудлуудыг хөндөж, 19 илтгэл хэлэлцүүлэх ажээ.

Улс орны хөгжлийн хэмжүүр болсон барилга, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага тулгарч буй энэ үед цахилгааны эх үүсвэрийг онцолж байна. Ялангуяа барилга байгууламж барихад нэн тэргүүний хэрэгцээ болсон дулаан цахилгааныг хангахын тулд эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг бий болгохыг эрмэлзэх болсон билээ. Тиймээс энэ салбарын хууль зүйн орчинг сайжруулах, өнөө цагт тулгамдсан асуудал болоод байгаа эрчим хүчний асуудлыг шийдэхэд нэмэр болох зорилгоор ийнхүү олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа талаар ЭБЭХЯ-аас ач холбогдол өгч байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж