МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтад гаргахыг шаардан тус намын гишүүд болох А.Энхболд, З.Баянсэлэнгэ, Н.Хишигсүрэн, А.Отгонтуяа, Б.Цэрэндорж нарын 12 хүн энэ сарын 8-наас эхлэн хуурай өлсгөлөн зарлаад байсан. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярыг батлан даалтад гаргах шийдвэрийг гаргаж, цагдаагийн хамгаалалтыг буулгасан. Тиймээс өлсгөлөн зарлаад байсан 12 хүн зарласан зорилгоо биелүүлсэн хэмээн үзэж, өлсгөлөнгөө зогсоосон байна.
Д.Жаргал