МШХХТГ Ораклтай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

МШХХТГ Ораклтай хамтран ажиллана

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар /МШХХТГ/-ын дарга Ж.Бат-Эрдэнэ Голландын Оракл компаний дэд ерөнхийлөгч Л.Валирийтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Тус санамж бичгээр дамжуулан МШХХТГ болон Оракл компани Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжил, тэр дундаа лицензтэй програм хангамжийн хэрэглээг дэмжих зорилгоор хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Монгол Улсад Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх боловсон хүчнийг чадавхижуулах, програм хангамж, техник хангамжийн оновчтой шийдлийг тодорхойлох, төрийн байгууллагын болон хэрэглэгчийн эрх ашгийг хүндэтгэх зэрэг чиглэлүүдийг санамж бичигт тусгажээ.

Програм хангамжийн мэдээллийн аюулгүй байдлыг хангасан үзүүлэлт нь Ораклийг дэлхийн хэмжээний шилгүүдийн нэг гэдгийг баталдаг билээ. Иймээс ч Ораклийн лицензтэй программ хангамжийг төрийн байгууллагад ашиглах талаар судалж байгаа аж. Энэхүү хамтран ажиллах санамж бичиг хоёр жилийн хугацаанд хэрэгжих юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж