
Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсад анх удаа Нээлттэй-Технологийн форумыг энэ сарын 24-25-ны өдрүүдэд Хүрээ дээд сургууль дээр зохион байгуулах гэж байна. Уг форумд Солонгос Улсын Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих агентлаг, Мэдээллийн технологийн үндэсний парк, “Хүрээ” Мэдээлэл холбооны технологийн дээд сургуулийн төлөөлөл, мөн мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг МУИС-ийн Математик компьютерийн сургууль, ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургуулийн багш, эрдэмтэн судлаачид урилгаар оролцоно.