Оюутны шатрын АШТ өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Оюутны шатрын АШТ өндөрлөлөө

Монгол улсын 2010 оны оюутны улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 3-8-ны өдрүүдэд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн байранд боллоо. Тэмцээнд ЭМШУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, МУИС, ОТИС, СЭЗДС, ХҮДС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Цагдаагийн академи, МҮДС, Шихи хутаг ХЗДС, Мандах бүртгэл дээд сургууль, Говьсүмбэр аймгийн МСҮТ 16их дээд сургууль, коллежийн 16 эмэгтэй, 28 эрэгтэй буюу их мастер нэг, ОУМ нэг, Олон улсын цолтой найм, Спортын мастер найман оюутан тамирчид нийт долоон өрөг тоглон, оюун ухаанаа уралдууллаа.

Тэмцээний дүн:

Эмэгтэй:

ОУМастер Д.Янжиндулам (Түгээмэл ДС)
ОУХМастер Ц.Мөнхчулуун (ХААИС)
Их мастер Т.Батчимэг (Түгээмэл ДС)

Эрэгтэй:

Дэлхийн шатрын холбооны  мастер Г.Эрднээ(ҮБТДС)
ОУХМастер Б.Гүндаваа (Шихи хутаг)
Дэд мастер С.Мөнхгал (МУИС) нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Байгууллагын дүнгээр:

ШУТИС
ХААИС
ҮБТДС-иуд эхний 3 байрыг эзэллээ.
Тэмцээний Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, ОУ-ын мастер, Олон улсын шүүгч П.Жигжэдсүрэн ажилласан байна. Оюутны улсын аваргаас шалгарсан тамирчид энэ оны есдүгээр сарын 5-12-ны өдрүүдэд Швейцарь улсын Цюрих хотноо болох Оюутны Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж