
Мандалговь хотын төрийн захиргааны байранд болсон уг сургалтанд төв, орон нутгийн 22 музейн ажилтан албан хаагчид хамрагдаж, үзмэр хадгалалт, сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын талаар санал хүсэлтээ илэрхийлж, шаардлагатай асуудалд хариулт авсан байна. Мөн энэхүү арга хэмжээний үеэр Монгол цэргийн музей аймгийн ЗДТГ-ын хамт олон, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 278 дугаар тусгай салбарын бие бүрэлдэхүүнд “Музей нүүж явна” хөтөлбөрөө танилцуулж, музейн үзмэрээ цахим танилцуулгаар сурталчилжээ.
Харин гурав хоног үргэлжилсэн сургалт семинарын дараа музейчдын дунд “Гар бөмбөгийн аварга” шалгаруулах тэмцээн болж, Дундговь аймгийн орон нутаг судлах музейн баг тэргүүн байр эзэллээ.
Г.ДАРЬ