-НӨАТ-ын падааныг юуны учир шинэчлэх болсон бэ?
-НӨАТ-ын хууль 1978 оноос хойш хэрэгжээд явж байна. Нийгэм, эдийн засгийн байдал түүнээс хойш асар их өөрчлөгдөж байгаатай холбоотой шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан. Энэ нь НӨАТ-ын падааныг буруу аргаар ашиглах, тухайн байгууллагын хөрөнгө мөнгийг буруу ашиглан зарцуулахаас сэргийлэх зорилготой.
-Юугаараа онцлог вэ?
-Худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгч нь ямар номерын падааныг хаанаас, хэнээс авсан нь давтагдахгүй улсын номероор гарч ирэх юм. Код гэсэн багана байна. Үүнд тухай бараа бүтээгдэхүүний харгалзах дөрвөн оронт кодыг бичнэ. Энэ код нь хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн кодын ангилал юм. Жишээ нь, Талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг аж ахуйн нэгж талхны борлуулалтаа падааны “Бараа, ажил, үйлчилгээний нэр” багананд “Талх” хэмээн бичнэ. Харин “код” багананд 2341 гэж бичнэ гэсэн үг.
-Иргэд НӨАТ-ын падааны тухай төдийлөн мэддэггүй. Падааныг ашигласнаар ямар боломж нээгддэг юм бэ?
-Жишээн дээр тайлбарлавал, уул уурхайн тоног төхөөрөмж хилээр оруулж ирэх болвол НӨАТ-ын татварын шимтгэл багтсан гаалийн татвар төлнө. Харин тухайн тоног төхөөрөмжийг борлуулахад болон ашгийн орлогоос мөн татвар өгдөг юм. Харин НӨАТ-ын татвар төлж, падааныг ашигласнаар гаалийн татвар төлсөн бол ашгийн татвар төлөхгүй болж байна. Энэ нь давхар татвараас хөнгөлүүлэх, өмнө төлсөн татвараасаа хасалт хийлгэнэ гэсэн үг юм. Падаан гэдэг нь хөнгөлөлт эдлэх баримт болж байна.
-Ингэж хөнгөлөлт эдлэхийн тулд хэрхэн НӨАТ төлөгч болох вэ?
-Тухайн аж ахуй нэгжийн нийт борлуулалтын орлого 10 саяас илүү бол НӨАТ төлөгч болох хүсэлтээ гаргаад болох боломжтой.