Аврагдсан туулайнуудыг сүсэгтнүүдэд өгнө

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Аврагдсан туулайнуудыг сүсэгтнүүдэд өгнө

ОХУ-ын Ангар орчмын амьтны фермүүд дампуурсны улмаас нэгэн ферм өнгөрсөн өвөл буюу туулай жилийн сүүлээр 160 молтогчин туулайгаа нядалгаанд оруулахаар шийдээд байсныг Буриадын Ринбүүчи багш дацангийн хамба лам хийгээд хуврагууд болиулж аварсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ.

Өвлийн хүйтэнд туулайнуудыг холоос зөөж Улаан-Үдэд авчрахад бэрхшээлтэй байсан тул өвс тэжээлээр ханган фермд нь түр үлдээгээд байсан юм. Харин урин дулаан цаг ирсэн тул молтогчингуудыг нүүлгэн авчирч энэ сарын 19-нөөс эхлэн сайн санаат сүсэгтнүүдэд тараан өгөхөөр болсон байна.

Буддын шашинд амьтны амь хэлтрүүлэхийг дээдийн буян хэмээн үздэг тул авагдсан туулайнуудыг алж, хүнсэнд хэрэглэж болохгүй. Энэ нь нүглийн дээдэд тооцогдоно гэж хамбатан айлджээ.

Туулайнуудыг энэ сарын 19-нд болох их мөргөлийн үеэр хийдэд авчирч, мөргөлийн дараа сүсэгтнүүдэд хүссэн тоогоор нь өгөх юм байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж