Өнгөрсөн Бямба гаригт болсон “Мод тарих үндэсний өдөр”-өөр нийслэлийн хэмжээнд нийт 59478 ширхэг мод сөөг тарьсан тухай урьдчилсан дүн гарчээ. Энэ ажилд нийтдээ 22653 хүн оролцож, 31850 мод, 27628 сөөг тарьсан байна. Баянзүрх дүүрэг мод тарих өдрөө хойшлуулсан агаад Налайх, Багахангай дүүргүүд мэдээгээ ирүүлээгүй байна. Мод тарих ажлын нээлт болгож, Барилгачдын талбайд зохион байгуулсан “Ногоон хот аян-2012” өдөрлөгт мод, сөөг, үр, үрсэлгээ, суулгац, бордоо, багаж төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг мэргэжлийн 40 гаруй байгууллагыг оролцуулж, үзэсгэлэн гаргажээ. Энэ үеэр 1500 гаруй чацаргана, улиасны суулгац, 1500 цэцгийн үрсэлгээ болон гарын авлага, сургалтын материалыг иргэдэд үнэгүй тараасан байна.
http://ulaanbaatar.mn/