Ангела Меркелийн нам сонгуульд ялагдав

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Ангела Меркелийн нам сонгуульд ялагдав

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн эрх баригч нам тус улсын хамгийн том мужийн орон нутгийн сонгуульд ялагджээ.

Кёльн, Бонн, Дюссельдорф зэрэг хотууд багтдаг Умард Рейн-Вестфа́ль мужийн сонгуульд Ангела Меркелийн тэргүүлдэг Христийн ардчилсан холбоо нам ердөө 26 хувийн санал авчээ.

Харин төвийн зүүний үзэл баримтлалт Социал демократууд 39 хувийн санал авч тэргүүлсэн бол Ногоон нам 11 хувийн санал авсан байна.

Парламентын сонгуулийн сорилт болдог орон нутгийн засаг захиргааны сонгуулийн дүн Германы холбооны Засгийн газрын эрх мэдэлд нөлөөлөхгүй ч Меркелийн уналтыг зөгнөж байж болзошгүй гэж ажиглагчид бичиж байна.

Эртнээс Социал демократуудын хүчтэй дэмжигч байсан Германы Умард Рейн-Вестфа́ль мужид 2005 онд Христийн ардчилсан нам ялалт байгуулж, Ангела Меркелийг гаргаж ирсэн аж.

Германы хүчтэй дэмжлэгтэй Европын холбооны төсвийн хатуу бодлого явуулах төлөвлөгөө олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, Грекийн Засгийн газар болон Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозиг ялагдахад хүргэсэн билээ.
Үүний дараа Германы умард муж дахь орон нутгийн сонгуульд Христийн ардчилсан нам ялагдсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж