“Ур чадвар хөгжүүлэх төсөл”-ийн тендерийн тухай

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

“Ур чадвар хөгжүүлэх төсөл”-ийн тендерийн тухай

“Ур чадварыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Оюу толгой ХХК нь богино болон урт хугацааны ажиллах хүчний эргэлтийг хангах, улмаар үндсэний өсөлт, тогтвортой байдал болон цаашдын хөгжил цэцэглэлтийг хангахуйц чадварыг хөгжүүлэх үндэсний  хөтөлбөрийг боловсруулах, зөвлөлгөө өгөх үйлчилгээ үзүүлэх боломжтой байгууллагуудыг тендерт саналаа ирүүлэхийг урьжээ. Энэхүү төслийн хүрээнд, Монголын боловсролын салбарын өнөөгийн төлөв байдал, ойрын болон урт хугацаанд ажиллах хүчний ур чадварын нийлүүлэлтийн талаар зөв ойлголттой болох зорилгоор Монголын боловсролын болон хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал болон боловсролын салбаруудыг  / үндэсний боловсролын түвшин / ур чадварын / хамарсан сүүлийн үеийн судалгааг явуулна.

I. Ажлын даалгавар болон ажлын үр дүн:
    1. Ур чадварыг Монголдоо бий болгож, нийлүүлэх,
энэхүү ажлын даалгаврын зорилго нь Монголд өнөөдөр ямар ур чадваруудыг эзэмшиж чадаж байна. энэ байдал ирэх 5 жилийн хугацаанд нөхцөл байдал ямар байхыг нарийвчлан тодорхойлоход оршино.

Ажлын үр дүн: Монголын ажиллах хүчний ур чадварын нийлүүлэлтийн зураглалыг бүтээх

Монголчууд хэдэн настайдаа ямар сургалтын байгууллагуудад элсэн суралцах бололцоотойг тодорхойлох, ялангуяа төрийн / хувийн, албан / ба албан бус бусад сургалтууд хэр хүртээмжтэй байдаг эсэхийг тодорхойлно.

2. Ажиллах хүчний ур чадварын талаарх Метаанализ судалгаа

Дээд боловсролын байгууллагууд, мэргэжлийн ёургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын талаар өнгөрсөн хугацаанд хийгдсэн бүх бүх судалгааг авч үзэн, нэгтгэн дүгнэж, судалгааны үр дүн, анализ дүгнэлтүүдийг багтаасан мета- судалгааг боловсруулснаар ОТ ХХК нь Монгол улсын хувьд ойрын болон дунд хугацаанд ажиллах хүчний ур чадвар, түүний нийлүүлэлт ямар байх талаарх тодорхой ойлголттой болох боломжтой юм.

Ажлын үр дүн: Үндэсний ажиллах хүчний ур чадварын нийлүүлэлтийн талаарх тайлан

а) Өнөөг хүртэл боловсролын (дээд боловсрол болон мэргэжлийн, техникийн боловсрол) болон хөдөлмөрийн салбарт хийгдсэн судалгаа, анализ дүгнэлт, хөдөлмөрийн зах зээлийн судалгаанууд дээр үндэслэн Монголын ур чадварын нийлүүлэлтийн талаарх тайлан боловсруулах.
б) Эхний шатны судалгааны үр дүнг Оюу толгой ХХК-д танилцуулах, ингэснээр Ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд ашиглах боломжийг олгох.
с) Ур чадварыг хөгжүүлэх төслийн хүрээнд цуглуулсан эрэлт нийлүүлэлтийн зөрүүнд анализ дүгнэлт хийхэд ашиглах эцсийн тайланг боловсруулах.
d) Энэхүү  мета-судалгаанд нэмэлтээр анхдагч судалгаа хийх шаардлагатай эсэхийг өнгөрсөн хугацаанд боловсролын болон хөдөлмөрийн салбарт хийгдсэн судалгаануудын чанар, тоон дээр үндэслэн тогтоох .
е) Монголын ажиллах хүчний ур чадвар, түүний нийлүүлэлтийн талаарх  чанартай хураангуй тайланг хэвлэж, нийтэд сурталчлах.

II. Тавигдах шаардлага

  • Үйлчилгээ үзүүлэх байгууллага, компани нь дэлхийн жишигт хүрсэн Оюу толгой ХХК-ийн чадвартай ажиллах хүчний хэтийн ХЭРЭГЦЭЭ-г болон Монгол улсын ойрын хугацаанд болон алс хэтэд хангах чадвартай ажиллах хүчний НИЙЛҮҮЛЭЛТ-ийг тодорхойлох чадвартай байх
  • Боловсон хүчний нийлүүлэлтэнд Оюу Толгой хамгийн дээд боломжийг судлах үүднээс боловсон хүчний эрэлт хэрэгцээ болон нийлүүлэлт хоорондын ЗӨРҮҮ-нд дүн шинжилгээ хийх боломжтой,
  • Төсөл дээр ажиллах зөвлөх нь энэхүү чиглэлээр 3-с дээш жил, удирдагч зөвлөх нь ижил төрлийн төсөл дээр 5-с доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх,
  • Ижил төрлийн төсөл гүйцэтгэсэн туршлагатай, энэхүү төслийг мэргэжлийн өндөр түвшинд чанартай гүйцэтгэх чадвартай,
  • Олон улсын байгууллага болон гадаадын компаниудад мета-судалгаа явуулж байсан туршлагатай бол сайн,

III. Бүрдүүлэх материалууд

  • Техник санал болон Үнийн саналын хураангуй,
  • Компаний дэлгэрэнгүй танилцуулга (ажилтны танилцуулга, голлож ажиллах ажилтнуудын хувийн хэрэг, ижил төрлийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй тайлбар),
  • Нотариатаар баталгаажуулсан компаний улсын бүртгэлийн гэрчилгээ.

Дээрх шаардлагыг хангасан байгууллагууд бүрдүүлсэн материалаа битүүмжилж 2012 оны 05-р сарын 17-ны 17 цагаас өмнө дараах хаягаар хүргүүлэх ба электрон хувилбараа  rfxbox@ot.mn хаяг руу хавсарган явуулна уу.

Оюу Толгой ХХК Улаанбаатар- 14240 Сүхбаатар дүүрэг Чингисийн өргөн чөлөө -15
Моннис цамхаг, 5 давхар  Г.Гарамхандад гэсэн хаягаар ирүүлэх юм байна.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж