Эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Сэтгүүлзүйн ангийн оюутануудын дунд “Нэр төртэй амьдарцгаая” эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна. Уралдаан нь оюутан залуусын үзэл бодлыг сонсож, олон нийтэд түгээх зорилгын үүднээс хүний эрх, нэр төрийн талаарх асуудлыг хөндөн гаргаж, саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа ажээ. Нэр төр гэж чухам юу болох, хүний нэр төр эрхтэй нь яаж уялддаг, нэр төртэй амьдрахын утга учир юунд оршдог, нэр төрийг тодорхойлох үнэлэмж гэх мэт сэдвээр бичигдсэн байх шаарлагатай аж.  

Уралдаанд тавигдах шаардлага:

-Үгийн тоо: хязгааргүй
-Эссэний сэдэв агуулга тохирсон байх
-Найруулгын алдаагүй, зөв бичих дүрмийн алдаагүй байх
-Өөрийн дахин давтагдашгүй санааг гаргасан, сонирхолтой байх
-А4 цаасан дээр бичлэгийн стандартад нийцүүлэн бичсэн байх

Уралдааны шагнал

-Шалгарсан бүтээлийг өдөр тутмын сонинд нийтэлж, Эмнестигийн 50 жилийн ойн нэрэмжит шагнал олгоно.

Уралдааны зохион байгуулалт

-Бүтээлийг Монголын Эмнести Интернэшнлийн байранд энэ сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 23-ны өдөр хүртэл хүлээж авна.

-энэ сарын 25-ны өдөр мэргэжлийн багш  нарын шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг бүтээлийг шалгаруулна.

-Шилдэг бүтээлийн шагналыг энэ сарын 26-ны өдөр Хүний эрхийн төгөл, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд болох “Нэр төртэй амьдарцгаая” номын нээлтийн арга хэмжээний үеэр гардуулна. 

Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээл, зохиогчийн нэрийн хамтаар хүний эрхийн сурталчилгаанд ашиглах боломжтой.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж