ОХУ-ын Тувагийн Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт тус улсын хилийг давж Монголд нэвтрэхийг завдсан этгээдийг өнгөрсөн бямба гаригт баривчилсан байна. Түүнийг саатуулах явцдаа Оросын хил хамгаалах албаны хоёр ажилтан шархаджээ. Хил зөрчигч нэг хилчний хутгыг олзолж хилчдийн нуруу руу хэд хэдэн удаа хутгалсан байна.
Гэмт этгээд нь Тувагийн Мөнгөн тайгын дүүргийн 35 настай иргэн байжээ. Хилчид түүнийг баривчлан машинд харгалзагчгүй үлдээсэн нь ийм явдал гарахад хүргэсэн байна. Хилчид машинаас гарч гэрчүүдээс мэдүүлэг авч байхад хэрэгтэн этгээд машинаас хутга авч гаран хилчдийг шархдуулжээ.
Уг этгээд ямар зорилгоор хууль бусаар хил нэвтрэх гэж байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд дор хаяж 20 жилийн хоригдох ял авч магадгүй байгаа аж.
Д.ОЮУН