Э.Мандахнаран тэмцээнийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Э.Мандахнаран тэмцээнийг тэргүүлж байна

100 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээний зургадугаар, долдугаар тойргийн тоглолт өнөөдөр /V.14/ “Сүнжин гранд” зочид буудалд боллоо. Тэмцээнд эрэгтэй шилдэг 16, эмэгтэй шилдэг 14 тамирчин тойргийн системээр өрсөлдөж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийг “Хангарьд” спорт клубын тамирчин, олон улсын мастер О.Түвшинболд 13 оноогоор тэргүүлж байгаа бол “Эхлэл” сургуулийн тамирчин, дэд мастер Ц.Отгонбилэг 11 оноотой удаалж байна. Харин эмэгтэйчүүдийг ХААИС-ийн тамирчин, спортын мастер Э.Мандахнаран, МУИС-ийн тамирчин, спортын мастер С.Нямгэрэл 12 оноотой тус тус тэмцээнийг тэргүүлж байна.

Тэмцээн тавдугаар сарын 19-ний бямба гаригт өндөрлөж, Монгол Улсын аварга даамчид тодорно.

Даамын УАШТ-ий явцын мэдээллийг хүргэж байна. (VII-р тойрог)

Эрэгтэй:

13 оноо – О.Түвшинболд
11 оноо – Ц.Отгонбилэг
10 оноо – С.Батсүх, Д.Баттулга
9 оноо – Д.Эрдэнэбилэг, С.Даваадорж,Ц.Хашчулуун,
8 оноо – Р.Манлай
6 оноо – Д.Эрдэмбилиг, Ц.Балжинням
5 оноо – Ц.Эрдэмбилэг, Д.Ганболд
4 оноо – Ц.Сүхбат,
3 оноо –М.Дүүрэнбилэг, Л.Дагвадорж
1 оноо – Э.Энх-Эрдэнэ

Эмэгтэй:

12 оноо – Э.Мандахнаран, С.Нямгэрэл
11 оноо – Б.Нандинцэцэг
9 оноо – Ц.Энхзаяа, С.Саранцэцэг
8 оноо – Д.Энхтуул, М.Нямжаргал
7 оноо –Ц.Энхцэцэг
5 оноо – Г.Амгалан
4 оноо – Б.Нандин-Эрдэнэ
3 оноо – М.Хишигбаяр, Н.Батцэцэг, Б.Мөнхтуяа
2 оноо – Б.Намуун

Тэмцээний хуваарийг танилцуулж байна.

Тавдугаар сарын 15

  • 09:00 8-р өрөг
  • 15:00 9-р өрөг

Тавдугаар сарын 16

  • 09:00 9-р өрөг
  • 15:00 10-р өрөг

Тавдугаар сарын 17

  • 09:00 11-р өрөг
  • 15:00 12-р өрөг

Тавдугаар сарын 18

  • 09:00 13-р өрөг
  • 15:00 14-р өрөг

Тавдугаар сарын 19

  • 09:00 15-р өрөг
  • Хаалтын ажиллагаа
МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж