Б.Дашдондог шаггүй жүжигчин

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Б.Дашдондог шаггүй жүжигчин

Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог өнгөрсөн бямба гаригт болсон кино урлагийн “Academy awards-2012” наадамд “Хүний хүүхэд” киногоороо “шилдэг эрэгтэй гол дүр”, “шилдэг дуу” номинациудад нэр дэвшин “Шилдэг дуу” цомын эзэн болсон.

Энэхүү дууг тэрбээр 2008 онд Өвөрмонголын нэгэн кинонд гол дүр бүтээж байхдаа зохиосон бөгөөд хожим ийнхүү дэлгэцийн бүтээлийн дуу болон амилжээ. Тэрбээр рок, поп урлагт хүчин зүтгэхийн зэрэгцээ гурван кинонд гол ба туслах дүрийг бүтээсэн гэнэ. Харин “Хүний хүүхэд” кинод тэрбээр хамгийн сүүлд тоглосон ч хамгийн түрүүнд дэлгэцнээ гарсан уран бүтээл нь болохоор хайртай байдаг гэнэ. Тэгэхээр тун удахгүй түүний тоглосон хоёр дүртэй дэлгэцнээс танилцах нь ээ.

Сонирхуулахад, тэрбээр ирэх сард шинэ цомгоо гаргахаар тун завгүй яваа гэнэ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж