Дуучны ээж Гисси, охин Бобби Кристина нар энэ шоунд оролцохоо мэдэгдээд байгаа аж. Тэднээс гадна сүмийн дуучин Цэцэ Винанс, үеэл Дионне Варвик, дуучны хамгийн сүүлийн менежер, хуулийн зөвлөх эгч нар нь ч оролцох аж. Дуучны гэр бүлийн төлөөлөгч өнгөрөгч баасан гарагт “Хьюстоны гэр бүлийн он цагийн түүх” нэртэйгээр “Lifetime” шоунд оролцоно хэмээн мэдээлсэн байна.
“Lifetime” шоуны зохион байгуулагч Роб Шернов “Уитни Хьюстоны харамсалтай үхэл нь дэлхий нийт, хүн бүрийн сэтгэлийн орон зайн нэг хэсгийг хоосолсон үйл явдал болсон. Гэвч түүний хайртай гэр бүлийнхнээр нэвтрүүлэг хийснээр хүмүүсийн зүрх сэтгэлд их хүрнэ гэж бодсон” гэжээ. Тус нэвтрүүлгийг энэ жилдээ багтаан хийх боловч энэ ондоо багтаан олон нийтэд, цацахгүй юм байна.
http://www.mminfo.mn/