Москва, Вашингтон хоёр кибер дайнаас сэрэмжлэх яаралтай холбооны сувгийг байгуулах асуудлыг идэвхтэй хэлэлцэж байна. The Washington Post сонин АНУ-ын засаг захиргааны эх сурвалжийн үг яриаг үндэслэн ийм мэдээлэл нийтлэв. Сонины мэдээлснээр талууд хэлэлцээрийн ихэнх заалтыг сайшаасан хийгээд ойрын үед түүнд гарын үсэг зураж болзошгүй.
Одоогоос Орос, АНУ-ын удирдагчид үндэсний компьютерийн сүлжээнд кибер дайралт үйлдсэн нөхцөлд яаралтай холбооны сувгаар харилцаж, ийм дайралтад хамаагүй байгаагаа мэдээлнэ. Шинжээчид мөн хэлэлцээрийг 1988 онд АНУ, ЗСБНХУ-аас цөмийн дайралтын аюулыг багасгахаар байгуулсан холбооны сувагтай зүйрлүүлж байна. Мөн сэдэв тулгамдсан шинжтэй болсныг Москва, Вашингтоны хоорондын яриа хэлэлцээ эхлэсэн явдал гэрчлэн харуулсан гэж Kaspersky Lab эрдэм шинжилгээний төвийн удирдагч Сергей Новиков үзэж байна. Тэрээр хэлэхдээ
«Эдгээр хоёр улсын хооронд яриа хэлэлцээ эхлэсэн нь их амжилт боллоо. Тэдгээрийн харилцан ажиллагаа өргөжих тусам байдал сайжрана. Кибер аюулгүй байдал ганц хүнд биш бүхэл бүтэн улсын аюулгүй байдлын ноцтой асуудал болсон. STUXNET.Dugu вирусуудыг санаж байгаа биз» гэв.
2010 онд STUXNET вирус Ираны аж үйлдвэрийн ба цөмийн төвүүдийн компьютеруудыг жагсаалтаас гаргаж, ираны цөмийн программд аюул учруулсан билээ. Энэ вирусыг хоргүй болгосноос хойш нэг жил өнгөрсний дараа 2011 оны 10-р сард STUXNET-тэй төстэй Dugu хэмээх шинэ вирус бий болсон гэсэн цуу яриа тархлаа. Ийм вирус ХХ1 зууны аюул болсон хийгээд дэлхийн гүрэн улсууд вирустай хамтран тэмцэх нь чухал гэж Монтерейн олон улсын судлалын хүрээлэнгийн терроризмыг судлах Программын америкийн шинжээч Гордон Хон хэлээд
«Кибер аюулгүй байдалд тулгарсан аюул терроризм болон улс орнуудын аюулгүй байдалд учирсан өөр аюултай хор хөнөөлөөрөө тэнцэж байна. STUXNET маягийн вирус дэд бүтцийг эвдэж, бүхэл бүтэн улсуудад хохирол учруулж мэднэ. Дэлхийн тусгай албадаас кибер террористуудаас түрүүлж зохих арга хэмжээ авах нь чухал» гэв.
Хэлэлцээнд ойрын үед гарын үсэг зурна гэж The Washinton Post сонинд бичжээ. Орос, АНУ хоёр гарын үсэг зурвал, хэлэлцээр хийж болзошгүй кибер дайны эсрэг анхны баримт бичиг болно.

http://mongolian.ruvr.ru/