Баянбүрд, Телевизийн замыг сонгоорой

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Баянбүрд, Телевизийн замыг сонгоорой

Нийслэлд Гурвалжингийн гүүр, гүүрний аюулгүйн тойрог, 25 дугаар эмийн сангаас Төмөр замын дээд сургууль хүрэх замыг хааж засварын ажил хийж байна. Баруун хэсгийн гол замуудад  засварын ажил хийж байгаа учир өглөө 8.30-10.00, орой 18.00-20.00 цагийн хооронд ачаалал эрс нэмэгдэж байна. Баруун чиглэлээр нийслэлийн төв  рүү ирэх жолооч нар I хорооллын арын зам, III, IV  хорооллын зам болон Баянбүрд, Телевизийн замыг сонговол харьцангуй ачаалал бага байна гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ. Мөн ачаалал их байгаа энэ үед аль болох тайван байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг анхааруулж байна. Замын цагдаагийн  96.3 радиогоор таван минут тутам замын хөдөлгөөний нөхцөл байдал ачааллын тухай мэдээлэл өгч байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж