Жонни Деппийн ”ихэр”

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Жонни Деппийн ”ихэр”

“Dark Shadows” киноны нээлтэд оролцохоор Японд очсон жүжигчин Жонни Депп Токио хотод өөртэйгээ учиргүй адилхан хүнтэй таарсан гэнэ. Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн нэг Жонни Деппийг Токио хот дахь Наритагийн олон улсын нисэх буудалд хувийн онгоцноосоо буухад шүтэн бишрэгчид нь түүнийг тойрон авчээ.

Тэдний дунд Жонни Депптэй усны дусал шиг адилхан Кен Шимизу хэмээх япон хүн ч бас байсан бөгөөд нэрт жүжигчнээс гарын үсгийг нь авахаар тэвчээртэй хүлээж байжээ.

Кен Шимизу мэдсэн юм шиг Жонни Депптэй адил бүрх хуучин бүрх малгай, өргөн хүрээтэй нүдний шил зүүсэн байжээ. “Dark Shadows” киноны нээлт Токио хотын Роппонги хиллз-д болсон бөгөөд Жонни Депп хайртай гитараа барин очсон гэнэ.

“Dark Shadows” кино нь Жонни Депп, найруулагч Тим Бартон нарын хамтарсан найм дахь бүтээл гэнэ.  Кино өнгөрсөн долоо хоногт Лондонд нээлтээ хийсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж