Долоо хоногийн шилдэг гэрэл зураг: National Geographic

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн шилдэг гэрэл зураг: National Geographic

5 сарын 7

Америкийн Йосемитийн Үндэсний парк дахь бөмбөгөр оройт өндөрлөг болох Half Dome  уул нь мянга мянган уулчид болон экстрим спорт сонирхогчдын хувьд жинхэнэ шүтлэг мөргөлийн газар билээ. Уулчин Alek Honnold энэ оргилд хүрэх амаргүй довтолгоонд оржээ. Олсгүй авирч байгаа түүнд дахиад энэ дайны хоёр ч хэсэгт мацах үлдсэн…

5 сарын 8

Балбын Катмандугийн хөндий дэхь хамгийн эртний бурхны шашны сүм болох Боднатх суварга. Юнескогийн дэлхийн өвийн жагсаалтанд багтдаг энэ шүтээн Балбын бурхны шашны гол төвд тооцогддог. Боднатхаг тойрон төвдийн шашны олон  урсгал чиглэлийн сүм хийд байрладаг.

5 сарын 9

Их Хаалтан Мөргөцөг бол дэлхийн байгалийн долоон гайхамшгийн нэг болохын зэрэгцээ олон зууны турш энэ хавьд болсон тоолж баршгүй хөлөг онгоцны сүйрлийн шалтгаан болсоор иржээ. Гүний мөргөцөг хавийн амьтад ёроолд нойрсох онгоцны сэгэнд аль хэдийн дассан учраас огт тоолгүй зам мөрөө хөөн амьдарна.


5 сарын 10

Паркурчдын хөдөлгөөн Монреалд нэлээд түгээмэл юм. Паркур буюу орон зай, саад тогтгорыг туулах урлаг бол зүгээр нэг спорт, зугаа биш амьдрах хэв маягийн хэмжээнд аль хэдийн хүрсэн билээ. Энэ бүхэн бие сэтгэлийн маш их бэлтгэл, сахилга бат, спортод болон орчин тойрныхондоо хүндэтгэлтэй хандах дээр тулгуурласан онцгой үзэгдэл. Урт удаан хугацааны дасгал сургуулилтын үр дүнд энэ хүмүүс бие махбод, сэтгэл санааны чинээгээ тэлж, өөрийгөө болон бусдыг төгс боловсруулахын юунд ч үл торон тэмцдэг. Зурган дээрх паркурчин дөрвөн метр өндөр барилгаас сальто эргэж байна. Мэдээж маш удаан дасгал, сургуулилтын дараа…

5 сарын 11

Газрын гүнээс ундрах хүчиллэг халуун ус болон үерийн хүчирхэг урсгал Шинэ Британи дахь нэгэн шохойн чулуун хадыг хага ярж, агуй хийгээд хонгил бүхий жинхэнэ төөрдөг байшин бүтээжээ. Яг ийм хонгилоор тэртээ Папуа-Шинэ Гвинейн эргийн ойролцоох экваторын ширэнгийн доогуур, газрын гүнд хүчирхэг ус хүрхрэн урсана. Ийм агуйд хүрэхийн тулд борооны усанд суларсан уулын бутрамхай хөрсний нуралт, цөмрөлтөөс үүссэн аварга том хоргоор дорогш буух хэрэгтэй.

5 сарын 12

Гейтс оф де Арктик буюу “Арктикийн хаалга” нэртэй Үндэсний парк нь үнэхээр л туйлын цагирагаас цаашхи Арктикийн хязгаарыг төлөөлнө. Энэ газар маш нарийн хийгээд хурц оргил бүхий уулсаараа алдартай. Жишээ нь Арригетч Пикс  оргилын нэр гэхэд л орчуулбал “сунгасан гарын хуруу” гэсэн утгатай. Чухам энэ оргил руу авирагчид асч байгаа байдал.

5 сарын 13

Каяк бол аляскийн ард түмний дунд өргөн дэлгэрсэн ганц суудалт хөнгөн завь юм. Өнөөг хүртэл мөн Канад, Гренландын эскимосс овгуудад үлдэж хоцорчээ.  Энэ завийг хийх хамгийн түгээмэл арга бол мод юм уу ясаар яс мод зангидаж, арьсаар бүрэх юм. Гренландад  каяакаар хөвөх нь нутгийнхны төдийгүй жуулчдын дурладаг үндэсний экстрим зугаа болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж