Балбад 21 зорчигчтой онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Балбад 21 зорчигчтой онгоц осолджээ

Балбын хойд хэсгийн уулархаг бүсэд 21 зорчигчтой онгоц осолдсон талаар тус улсын цагдаагийн газраас мэдээлсэн байна.

АгниЭйр компанийн тус онгоц Жомсон нисэх онгоцны буудалд газардах үедээ осолджээ. Онгоцны ослоос олон хүн эсэн мэнд гарсан боловч есөн хүн амиа алдсан гэж шинжээчид мэдээлж байна.

Онгоцны зорчигчдын зарим нь Энэтхэгчүүд байжээ. Балбад зорчигч тээврийн жижиг онгоц осолдох нь олонтаа гэнэ. Өнгөрсөн жил л гэхэд Эверестийн оргилийг хамгийн ойроос харахаар Катмандугаас ниссэн 19 зорчигчтой онгоц осолдож байсан юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж