“Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрийг Зориг сан өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд шалгарсан 18 залуу гурван баг болж, байгаль орчинтой холбоотой, нийгэмд ашиг тустай төслийг хэрэгжүүлдэг онцлогтой аж. Төслийн багийнхан Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт сонгон авсан үүсмэл хогийн цэгийг цэвэрлэн, орчныг нь тохижуулж дахин хог хаяхгүй байх арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Тус багийнхан энэ сарын 13-нд “Амьдрах орчноо хоггүй болгоход хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх өдөрлөг семинар” хийсэн байна. Семинарын үеэр хог хаягдлын эдийн засгийн зохицуулалт, хогийн хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх хортой, сөрөг нөлөөг бага байлгах, түүнээс урьдчилан сэргийлэх, хогийг ялгаж сурах улмаар баялаг болгох хандлагыг иргэдийн дунд бий болгоход хувь нэмэр оруулахуйц сургалт, ухуулга, сурталчилгаа хийх зэрэг асуудлыг ярилцсан байна.
Д.ЖАРГАЛ