Сонгуульд оролцох намууд батламжаа гардав

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Сонгуульд оролцох намууд батламжаа гардав

2012 оны УИХ-ын сонгуульд оролцох намуудын удирдлагууд Сонгуулийн ерөнхий хорооныхноос батламжаа гардлаа. Сонгуульд энэ удаад 11 нам, хоёр эвсэл өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Тиймээс Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн намын нэрсийн дарааллаар намуудын удирдлагуудад батламжийг нь гардуулж өгсөн юм. Ингэснээр МАН, АН, ИЗНН, Уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Бүгд найрамдах нам-Хамуг монголын хөдөлмөрийн намын эвсэл, Монголын социал демоктрат нам, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эх орончдын намын удирдлагуудад батламжийг олгож УИХ-ын сонгуульд шударгаар хуульд заасан хэм хэмжээг мөрдөн өрсөлдөхийг СЕХ-ны удирдлагууд хүслээ. Харин энэхүү сонгуульд өрсөлдөх нам, эвслүүдээс Иргэний хөдөлгөөний намынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх дэвшигчдийн 90 хувь эмэгтэйчүүд байна гэдгийг онцолсон бол Хамуг монгол хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан намаар санал авах тогтолцоог шүүмжилж олон жил парламентад суусан гишүүдийн хувьд намын нэрээр дахин УИХ-д суух боломж олгосон хэмээн хэлсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж