Киноны зураг авалт дууссан, тун удахгүй “Боловсрол” суваг телевизээр үзэгчдийн хүртээл болох тус кино трейлэрүүдээ дэлгэлээ. “Наран мандах нутаг” киноны гол дүрд Төрийн Шагналт Ц.Төмөрбаатар,Гавьяат жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Х.Ганхуяг, соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, "Хэцүү анги" киноны гол дүрд тоглосон жүжигчин А.Ганчимэг, "Тусгай салаа" киноны Түвшингийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөр, залуу жүжигчин Б.Болдбаатар, Ч.Ганбаатар нар болон Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлчид тогложээ.
“Амьддаа бие биеэ хайрла…” Нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар агсан нэгэн цагт ингэж хэлж хүн хүнээ хайрлахын утга учрыг бидэнд мэдрүүлсэн. Эгэл атлаа энгүй энэ үгийн үнэ цэнийг бидэнд дахин мэдрүүлэх “Наран мандах нутаг” олон ангит киног О.Дашбалбарын агсны төрж, өссөн тэр л нутгаас бүтээж байгаа юм. Хөдөө орон нутагт бүтээж буй анхны телевизийн олон ангит кинонд алдарт Алтан-Овоо, Шилийн богд, Зотол хан уул, Ганга нуураа дуулах Жаахан шаргын нутаг болон хөдөөгийн амьдралын хэв маяг, ахуй соёл, зан заншилыг харуулах нь ээ. Мөн ирээдүйн сайн сайханд тэмүүлэх Сүхбаатар аймгийн өнөөгийн дүр төрх, хөгжил дэвшил гээд Монголын кино урлагийн түүхэнд Сүхбаатар аймгийн нэрийг дуурсгах уран бүтээл болжээ.
Халуун залуу нас, хайр дурлал, хэзээ ч мартаж болохгүй учрал гээд хүний амьдралын сайхан бүхнийг уран бүтээлчид нь энэхүү кинондоо харуулахыг зорьжээ.
Ингээд киноны трейлэр 2 ЭНД дарж үзнэ үү
Ингээд киноны трейлэр 3 ЭНД дарж үзнэ үү