Сумын малчин өрхүүдэд сургалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Сумын малчин өрхүүдэд сургалт хийнэ

Хэнтий аймагт Чех улсын “Кристас Чех” байгууллагын Хөгжлийн Хамтын Ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр “Малчдын боловсролыг дэмжих” төсөл энэ оноос эхлэн 2013 оны 9-р сар хүртэл хугацаанд хэрэгжихээр боллоо. Энэхүү төсөл нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол  мал” хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, стратегитэй уялдах бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам голлон хэрэгжүүлнэ. Төслийн зорилго нь мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд, малчин сургагч багш нарыг чадваржуулах, малчдын боловсролыг дэмжихэд чиглэх ажээ. Төслийн багийнхан 5 дугаар сарын 19-нд Өндөрхаан хотод ирж мал эмнэлэг,үржлийн тасгийн мэргэжилтнүүд, малчин сургагч багш нартай уулзалт хэлэлцүүлэг хийж мал аж ахуй, мал эмнэлэг, жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр сум орон нутагт шаардлагатай байгаа сургалтыг тодорхойлох гэж байна. Энэ үеэр орон нутгийн нөхцөл байдлыг үнэлж, мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд, малчин-сургагч багш нартай ярилцаж, сургалт хийхийн зэрэгцээ сумын малчин өрхүүдийг ч сургах юм байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж