Ингэж хэлэх болсон шалтгаан нь Германы Канцлер Ангела Меркелийн мэдэгдэлтэй холбоотой юм. Хатагтай Меркель өнгөрсөн долоо хоногт Украин болон Белорусьт хүмүүс дарангуйлал, хэлмэгдүүлэлтээс болж зовж зүдэрч байна хэмээн мэдэгдсэн юм. “Украины төр засгийг дарангуйлагчтай зүйрлэсэн Германы Канцлерийн энэ мэдэгдэл нь хоёр орон, тэр дундаа Украин Европын холбооны харилцааг бэхжүүлэхэд огтхон ч тус болохгүй хариуцлагагүй зүйл боллоо” хэмээн Николай Азаров үзэж байгаа ажээ.
Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн асуудлаарх Киевийн байр суурь Европын холбоо болон Украины хооронд нэлээд хурцадмал байдал үүсгээд байгаа юм. Экс Ерөнхий сайдыг энэ сарын 9-нөөс Харьковын нэгэн эмнэлэгт Германы эмч нар эмчилж байна.