Нийтийн тээврийнхэн гамшгаас хамгаалах сургалт зохиов

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийнхэн гамшгаас хамгаалах сургалт зохиов

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг жолооч нарын дунд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, шатахууны нөөцгүй аян замд гарах, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг дутуугаас зорчигчдын тав тухыг алдагдуулах, тэдний аюулгүй байдлыг хангаагүйгээс зорчигчдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах тохиолдол их байдаг.

Онцгой байдлын ерөнхий газраас ЗТБХБЯамтай хамтран  хот   хоорондын нийтийн  зорчигч  тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчдад зориулсан “гамшгаас хамгаалах” дадлагын сургалтыг зохион байгууллаа.

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг 13 аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, механик-инженер, тээвэр зохицуулагч, жолооч, авто тээврийн хяналтын улсын байцаагчид зэрэг 70 гаруй хүн хамрагдав. Сургалтанд хамрагдсан албан хаагчид гамшиг, ослын үед бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн хангах, зорчигчдод хэрхэн анхны тусламж үзүүлэх, албад, аж ахуйн нэгж байгууллагын хоорондын хамтын ажиллагааны талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй боллоо гэж сургалтыг зохион байгуулагчид онцолж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж