“Нинжа” нар жилд 0.5 тонн алт олборлодог

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

“Нинжа” нар жилд 0.5 тонн алт олборлодог

Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар хувиараа ашигт малтмал
олборлогчид буюу “нинжа” нар  жилд 0.5 тонн алт олборлодог аж. Түүнчлэн
манай улсад буюу 14 аймгийн 80 гаруй цэг дэх алт, жонш, нүүрс,
гянтболдын ордод хувиараа ашигт малтмал олборлогчид ажиллаж байгаа.
Тэдний 90 хувийг алтны шороон болон үндсэн ордод ашиглалт явуулдаг иргэд
эзэлдэг ажээ. Тэдний эл байдлыг өдгөө хэр нь зогсоож чадахгүй байгаа
боловч УИХ-аас батласан хуулиндаа захирагдахгүй байгаа талаар албаныхан
шүүмжилжээ.

Б.Яруу
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж