Монголын Үндэсний лигийн зургаан удаагийн аваргууд эхний тоглолтоо талбайн эзэн “KRL”-тэй хийж 0:0-ээр тэнцсэн. “Эрчим” дараа нь 2011 оны “President’s Cup”-ийн аварга “Taiwan Power Company”-д 0:1-ээр дийлдсэнээр шигшээ тэмцээнд оролцож чадах эсэх нь тун ч эргэлзээтэй болсон билээ. Эсрэг багийн хамгаалагч Чен И Вей тоглолтын эцсийн буюу 90+3 дахь хоромд ялалтын бөмбөгийг хийсэн нь харамсалтай. Бүхнийг шийдэх сүүлчийн тоглолтод Пакистан, Тайванийн аваргууд хуурай тэнцсэнээр “Эрчим” хэсгээсээ шалгарч чадсангүй.
“President’s Cup”-ийн шигшээ тоглолт есдүгээр сарын 24-30-нд болох бөгөөд “Taiwan Power Company”, “KRL”-ээс гадна Киргизстаны “Дордой Бишкек”, Тажикистаны “Истиклол”, Палестинийн “Марказ Шабаа Аль-Ам ари”, Камбожийн “Phnom Penh Crown” эрхээ авчээ.