Хэнтий аймагт Онцгой байдлын сургалт болов

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Хэнтий аймагт Онцгой байдлын сургалт болов

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас Хэнтий аймгийн Онцгой комисс болон Өмнөдэлгэр, Биндэр сум, Бэрх тосгоны онцгой комиссын гишүүдэд орон нутгийн гамшгийн эрсдлийг бууруулах талаар сургалт явууллаа.

1990 он х“Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас Хэнтий аймгийн Онцгой комисс
болон Өмнөдэлгэр, Биндэр сум, Бэрх тосгоны онцгой комиссын гишүүдэд орон
нутгийн гамшгийн эрсдлийг бууруулах талаар сургалт явууллаа.үртэл дэлхий нийтээр зөвхөн гамшиг тохиолдсон үед яаралтай тусламжийн үйл ажиллагаа явуулж байсан бол 2000 оноос хойш урьдчилан сэргийлэх, сааруулах, бэлэн байдлаа хангах талаар арга хэмжээ авч эхэлсэн. “Дэлхийн зөн” ОУБ нь олон оронд төр засаг, орон нутаг, ард иргэд, бусад байгууллагатай хамтран үр дүнтэй арга хэмжээнүүд авч  ирсний нэг нь Монголын онцлогт тохируулсан “Орон нутгийн оролцоотойгоор гамшгийн эрсдэлийг бууруулах” хөтөлбөрийг боловсруулсан явдал юм. Ингээд уг хөтөлбөрийн эхний шатанд аймаг, нийслэлийн дүүргүүдээс 1000 шахам хүнийг сургаж, тус орон нутгуудад эрсдэлийн үнэлгээнүүдийг хийж, 12-16 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан багууд байгуулан орон нутгийн гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөн дээр ажиллаж байна.

Энэ сургалтанд хамрагдсан Хэнтий аймгийн баг ч аймгийнхаа гамшгийн эрсдэлийг тодорхойлж бэлэн байдлын төлөвлөгөөг бодитой хийх мэдлэг дадлага олж авснаар ойрын үед ард иргэдээ оролцуулан бодит төлөвлөгөө хийж хэрэгжүүлэхээр боллоо.

                                                                                                               И.Байгалмаа / Хэнтий /
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж