Д.Сумъяабазар аварга, Б.Гантогтох гарьд нар энэ жил сонгуульд нэр дэвшинэ. Дуучин С.Жавхлан ч сонгуульд өрсөлдөнө гэсэн.
Увс аймгийнхан Б.Гантогтоход ам сайтай байгаа юм билээ. Тэрбээр өөрийнхөө ерөнхий менежерээр нутгийн дүү, дуучин Лосолын Болдбаатарыг сонгосон юм байх. Тэд Улаанбаатараас Увс руу долоо хоногт хоёроос доошгүй удаа нисч, ажил төрлөө амжуулж яваа гэнэ.
Мөн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудорж саяхан Монголын радиогоос сонгууль өнгөртөл уран бүтээлийн чөлөө гуйжээ. Тэрбээр нутаг руугаа явж, аймагт нь нэр дэвшиж буй нэгэн бизнесмэний сонгуульд дэмжигчээр ажиллах аж. Сонгуулийн сурталчилгаанд нь явсныхаа төлөө тэрбээр ирэх жил гаргах томоохон уран бүтээлээ 100 хувь ивээн тэтгүүлэхээр тохиролцсон гэнэ.
Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин