Монголын бүх ард түмний XIII их наадмын хөтөлбөрт багтсан софт теннисний тэмцээн тавдугаар сарын 11-нд буюу өнгөрөгч баасан гаригт нээлтээ хийсэн билээ. Тэмцээнд 18 байгууллагын 280 (давхардсан тоогоор) тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын, холимог хос болон багийн төрлөөр өрсөлдөж байгаа юм. Тэмцээний хуваарийн дагуу ням гаригт аваргууд тодрох байсан ч цаг агаарын тааламжгүй байдлын улмаас хойшлогджээ. Улмаар багийн төрлийн тэмцээний аваргууд өчигдөр тодорсон байна. Харин өнөөдөр бусад төрөлд медалийн эзэд тодрох ажээ.
Багийн тэмцээний аваргуудыг танилцуулъя.
Эмэгтэй:
1. “Хүч” БТСХороо
2. “Аврагч” БТСХороо
3. “Алдар” БТСХороо
Эрэгтэй:
1. “Сүлд” БТСХороо
2. “Алдар” БТСХороо
3. “Аврагч” БТСХороо
Дашрамд дуулгахад, Пүжи Кэндигийн нэрэмжит софт теннисний өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сард Улаанбаатар хотноо болох аж.
Ч.БОЛОР