1923 онд бүтээгдсэн Leica зөөврийн фотоаппаратны эх загвар Вена дахь дуудлага худалдаанд 2,16 сая еврогоор зарагдаж гэрэл зургийн аппаратны үнийн шинэ аварга амжилт тогтоолоо. Венийн Westlicht галерейд 5 сарын 12-нд болсон дуудлага худалдааг зохион байгуулагчид ховор нандин Leica-гаас 600-800 мянган евро л олохоор найдаж байжээ.
Нэрээ нууцлахыг хүссэн худалдан авагч энэхүү аварга үнээр O-Series Leica-г авсан юм. 1923 онд 35 мм-ийн кино хальс ашигладаг 25 ширхэг O-Series бүтээгдсэн бөгөөд өнөө цагийг хүртэл зөвхөн 15 нь хадгалдагджээ.
Зургийн аппаратны дуудлага худалдааны үнийн амжилт мөн л Leica O-Series-д хамаатай. 2011 онд ийм нэгэн загвар 1,32 сая еврод хүрч байжээ. Өнөөг хүртэл хадгалагдсан Leica O-Series аппаратыг анх 2007 онд нээлттэй борлуулж дөнгөж 336 мянгад хүргэж байсан билээ.