
Эл уламжлалаар монгол лам, яруу найрагч Ч.Эрдэнэбаатар “Аравдугаар Богдын түргэн залрахын залбирал” хэмээх номыг монголоороо зохиож Монголынхоо сүсэгтэн олны оюуны мэлмийд өргөсөн байна. Тэрбээр эл бүтээлээ төвд хэлнээ хөрвүүлж, монгол төвд хэлээр хэвлүүлсэн байна.
Монголын Есдүгээр Богд гэгээнтэн баясгалан хэмээх усан луу жилийн шинийн найманд нирваан дүр үзүүлж жанч халж, дараа төрлөө Монгол оронд төрөхийн бошго айлдсан нь шашны олон хуврагууд хийгээд сүсэгтэн олондоо Богд гэгээнтэнийхээ Аравдугаар дүрийг түргэн заларч ирэхийн итгэл хүлээлттэй байгаа билээ. Яг ийм цагт Монгол лам Бурханы номыг зохиож, Монгол түмний эв нэгдэл сайн сайханы төлөө дараагийн Богд гэгээнээ үтэр түргэн залран ирэхийг энэхүү ерөөл залбиралаа бурхан шашны сүм хийдүүд, лам хувраг сүсэгтэн олон хэн боловч уншин дэлгэрүүлбээс адистэд шим нь улам арвижин буян хишиг нь өнөд арвижин дэлгэрэх болой.