Sony “сүнсээ” хайж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Sony корпораци 5.7 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тухай CNN агентлаг мэдээлж байна. Төсвийн жилээ 6.4 тэрбум ам.долларын алдагдалтай хаана хэмээн мэдээлж байсан тус компанийн хувьд энэ үзүүлэлт тийм ч муу биш мэт боловч дөрвөн жил дараалан алдагдалтай байгаа нь “Sony” корпорацийн хувьд таагүй мэдээ юм.
 
Электрон барааны зах зээлд “зүдэрч” яваа нь ганцхан Sony биш аж. Өнгөрсөн баасан гарагт Panasonic корпороци мөн өнгөрсөн жилийн эцэсийг 10 тэрбум ам.долларын алдагдалтай үдсэн гэнэ. Өмнөд Солонгосын Samsung, LG зэрэг компанитай өрсөлдөөний ширүүн талбарт хүч үзэж байсан ч иенийн чангарал зэргээс улбаалан дээрх хоёр байгууллагын телевизийн гадаад худалдаа уналтад орсон билээ. Sony корпорациийн телевизийн үйлдвэрлэл хариуцсан хэлтэс нь сүүлийн найман жилд энэ их уналтад орж байсан удаагүй аж. Өнгөрсөн долоо хоногт Sony корпорацийн хувьцаа сүүлийн 25 жилд унаж байгүйгээр унажээ.

Мөн Sony корпорацийн шинэ гүйцэтгэх захирлаар Казуо Хирайг  өнгөрсөн сарын 1-нд үүрэгт ажилд нь томилсон байна. Түүнчлэн тус компани  ирэх жил 10 мянган ажлын байрыг цомхотгох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгсэн аж. Энэ нь тус байгууллагын ажиллах хүчний зургаан хувьтай тэнцэх юм. Sony корпораци энэ жил 376.5 тэрбум ам.долларын ашиг олох зорилго тавиад буй гэнэ.
 
Харин Panasonic корпораци Казухиро Цугаг удирдлагаараа сонгосон билээ. Дээрх байгууллагуудын шинэ удирдлагууд телевиз үйлдвэрлэлээ багасгах тухайгаа мэдэгдсэн. Японы эдийн засгийн Nikkei хэвлэлд Panasonic-ийн энэ жилийн төсвийн ашиг 626 тэрбум ам.долларт хүрснээр тус корпорацийн хувьцааны үнэ таван хувиар өсөх магадлалтай хэмээн нийтэлжээ. 

Б.ҮҮРИЙНТУЯА

Эх сурвалж: mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж