“Заавал хөгжих төлөвлөгөө” өрх бүр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

“Заавал хөгжих төлөвлөгөө” өрх бүр гаргажээ

Дархан-Уул аймгийн бүх сумдаас сонгогдсон 500 өрх амьжиргаагаа дээшлүүлэхээр “Заавал хөгжих төлөвлөгөө” гарган ажиллаж эхэллээ. “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Үндэсний хөтөлбөр”-т хамрагдахаар Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумаас 2400 гаруй өрх сумаас 2400 гаруй өрх хүсэлтээ ирүүлснээс эхний ээлжинд сонгосон дээрх өрхүүдэд жижиг үйлдвэрлэл, малын түүхий эд боловсруулах, газар тариалан, гар урлал эрхлэх чиглэлээр жижиг зээл олгохоор боллоо. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгийг, төлөвлөгөөт ажлын болон хяналт шинжилгээ, үнэлгээний гэсэн үндсэн гурван чиглэлээр байгуулан ажиллуулж байна. “Заавал хөгжих төлөвлөгөө”-нд хамрагдсан өрхийн гишүүдийг эхний ээлжинд сургалтанд хамруулан өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүйг зааж “Өрхийн хөгжлийн төлөвлөгөөний дэвтэр”-тэй болгон тогтмол хөтлүүлэхээр болжээ. Өрх бүр жижиг үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлснээр сумынхаа Засаг даргатай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулан борлуулалт, санхүүжилтын хувьд туслалцаа авахаар болсонд иргэд урамтай байна. Орхон сумын Ж.Мөнхбаяр “Манайх өмнө нь олон жил тарьсан ногоогоо Дархан хотын зах орж борлуулах гэж их зардал, хүч зарцуулдаг байсан. Өрхийн үйлдвэрлэлийн нарийн төлөвлөгөөгүй ажиллаж ирсэнд л хамаг буруу байжээ гэдгийг сая сургалтад оролцоод ойлгож авлаа. Өрхийн “Заавал хэрэгжүүлэх төлөвлөгөө”-өөр манайх одоо багийн дарга, дараа нь сумын Засаг даргатайгаа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Урьдчилсан тооцоогоор бидний энэ жилийн орлого урьд жилийнхээс нэг дахин нэмэгдэнэ” гэж байв.

Э. Рагчаа  /Дархан/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж