Банкныхан хөлбөмбөгөөр өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Банкныхан хөлбөмбөгөөр өрсөлдлөө

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй банкнуудын хооронд хөлбөмбөгийн тэмцээнд болж өнгөрлөө. Өнөөдөр Улаанбаатар дээд сургуульд болж өнгөрсөн банк хоорондын хөлбөмбөгийн тэмцээнд арилжааны есөн банк оролцож, аваргаа тодруулсан байна. Есөн баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс хагас шигшээ тоглолтод Хас, Чингис хаан, Голомт болон Худалдаа хөгжлийн банк шалгарснаас хүрэл медалийн төлөө Голомт болон Хас банкны баг өрсөлдөж, торгуулийн цохилтоор Голомтын баг 4:2 харьцаатай хожсон байна. Харин аваргын төлөөх тоглолтод Чингис хаан банкны баг 4:1 харьцаагаар Худалдаа хөгжлийн банкны багийг хожиж, аваргын алтан медаль хүртсэн байна. Тэмцээний шилдэг довтлогчоор Голомт банкны тоглогч н.Уранбаатар, шилдэг хаалгачаар Чингис хаан банкны н.Мөнхжаргал, харин шилдэг тэгш тоглогчоор Хас банкны тоглогч тодорчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж