
Харин Монгол Улсын үзэсгэлэнгийн танхим Номхон далайн орнуудын хэсэгт Монголын байгаль, соёлыг харуулсан үзмэрийг дэлгэн үзүүлж байгаа аж. Үзэсгэлэнг нээж Гадаад харилцааны дэд сайд, тус үзэсгэлэнгийн Монголын хэсгийн ерөнхий комиссар Г.Тэнгэр үг хэлсэн байна.
“Экспо 2012 Ёсү” үзэсгэлэн нийт 93 хоногийн турш үргэлжлэх бөгөөд оролцогч улс орон тус бүр өөрсдийн үндэсний өдрийн арга хэмжээг зохион байгуулах юм.
Үзэсгэлэнг гурван сарын турш нийт найман сая орчим хүн үзэж сонирхоно гэж зохион байгуулагчид тооцоолж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.