
Харин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Шар нарс”, “Хандгайт” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд оруулсан байна. Мөн Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг, “Шаврын давааны зүүн тал”-д гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 50 дугаар ангийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийт-34 хүн ажиллаж цурманд, Тэшиг сумын Хужирт багийн нутаг, “Гурван хөөгийн нуруу” гэдэг газар гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд нийт-24 хүн ажиллаж цурманд оруулан бүрэн унтраахаар тус тус ажиллаж байгаа тухай ОБЕГ мэдээллээ.